Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас хүлээн авалт зохион байгуулав


Densmaa 2025-11-28 01:11

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн нээлтийн үгэндээ Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхэн ач холбогдлыг онцлон тэмдэглэв

Монгол Улс Бүгд найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас хүлээн авалт зохион байгуулав. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн нээлтийн үгэндээ Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхэн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Энэ үеэр язгуур урлагийн тоглолт болж, монголын тухай видео контентыг толилууллаа. Хүлээн авалтад Австрали улсын парламентын гишүүд, Гадаад хэрэг, худалдааны яам, бусад төр, засгийн байгууллагууд, гадаад улсаас тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Австралийн олон улсын Эмэгтэйчүүдийн холбооны удирдлага, Канберра, Сидней, Мелбурн, Брисбэн хотод оршин суугаа монголчуудын үүсгэл санаачилгын байгууллагын удирдлагууд, монголд элэгтэй австрали иргэд зэрэг 200 гаруй зочин оролцжээ.

Үзсэн: 4243

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна