Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсаас оролцсон баг тамирчид болон төслийн багийг хүлээн авч уулзав


Densmaa 2025-12-01 10:12

“Physical: Asia" шоу нэвтрүүлэг нь дэлхийн 46 оронд үзэлтээрээ тэргүүлж, сая сая үзэгчийг байлдан дагуулж, Монгол Улсын баг, тамирчид хамгийн өндөр хандалт аваад байгаа аж

ССАЖЗ сайд Ч.Ундрам “Netflix" компани, БНСУ-ын “MBC” сувгийн хамтран бүтээсэн “Physical: Asia" шоу нэвтрүүлэгт Монгол Улсаас оролцсон баг тамирчид болон төслийн багийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд Ч.Ундрам Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, нэр хүндийг өсгөх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, талархал илэрхийлэв. Энэхүү "Physical: Asia" шоу нэвтрүүлэг монгол хүний хүч чадал, тэсвэр тэвчээр, авьяас чадвар, эв нэгдэл, онцлог зан чанар нь олон орны үзэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлж, Монгол Улсыг шинэ өнцгөөс таниулах боломжийг нээгээд байна. Цаашид тус төслийн баг, тамирчидтай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болжээ. “Physical: Asia" шоу нэвтрүүлэг нь дэлхийн 46 оронд үзэлтээрээ тэргүүлж, сая сая үзэгчийг байлдан дагуулж, Монгол Улсын баг, тамирчид хамгийн өндөр хандалт аваад байгаа аж.

Үзсэн: 2718

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна