Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчид монгол улсад айлчилж байна


Densmaa 2025-12-03 11:12

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын төслийн хүрээ, үр дүнг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэв

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал ноён Чанхи Ли-г хүлээн авч уулзлаа. Олон Улсын хөдөлмөрийн байгууллага нь Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагын уялдаа холбоог хангах, урт, богино хугацааны төсөл, хөтөлбөрийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хүчин чармайлт гарган ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Солонгос, Германы туршлагаас судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, залуучуудад хөдөлмөр эрхлэх, нийгмийн даатгал төлөхийн үр өгөөжийг сурталчлан таниулах асуудлаар хамтарч ажиллах хүсэлтээ уламжиллаа. Ноён Чанхи Ли, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг нь хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, бүтээмжийг өсгөх, хүний нөөцийг бэлтгэх юм. Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын төслийн хүрээ, үр дүнг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана” гэв. 

Үзсэн: 2124

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна