Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Ватиканы Апостолын номын сантай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа


Densmaa 2025-12-05 10:12

"Чингис хаан" үндэсний музей нь байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхий дахинд буй монголын түүхтэй холбоотой баримт бичгүүд, эд өлгийн зүйлсийг бүртгэх, хамтран судлах ажлыг тэргүүлэх чиглэлээ болгодог

        Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Гэгээн Ширээт Улсад хийж буй айлчлалын хүрээнд "Чингис хаан" үндэсний музей Гэгээн Ширээт Улсын Папын нууц номын сан буюу Ватиканы Апостолын номын сантай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Талууд үндсэн дөрвөн чиглэлд хамтран ажиллана. Хоёр тал хамтран ажилласнаар тус улсын номын санд хадгалж буй монголын түүхтэй холбоотой судалгааны материал, сурвалж бичиг, ховор архивын баримттай танилцах, судлах боломж бий болохын зэрэгцээ харилцан эрдэмтэн судлаачдыг солилцсоноор судалгааны чанарт ахиц гарах юм. Ватиканы Апостолын номын сан нь дэлхийн хамгийн эртний, үнэт өвтэй номын сангуудын нэг юм. Одоогоор номын сан 1.6 сая гаруй ном, 80 мянга орчим гар бичмэлтэй эдгээр нь дэлхийн шашин, шинжлэх ухаан, урлаг, соёл, түүхийн үнэт эх сурвалж болдог. "Чингис хаан" үндэсний музей нь байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхий дахинд буй монголын түүхтэй холбоотой баримт бичгүүд, эд өлгийн зүйлсийг бүртгэх, хамтран судлах, мэргэжилтэн бэлтгэх, хуулбарлан авах ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажилласаар байна.

Үзсэн: 276

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна