Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-01-2026
Монгол

Шинэ мэдээ

19 настай Senzu "CS2"-ын ТОП-20 жагсаалтад багтсан анхны Монгол тоглогч болж байна


Densmaa 2026-01-09 12:01

Senzu ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрнэ гэж цахим спорт сонирхогчид үзэж байна

    Counter Strike-2 (CS2) тоглоомын тухайн жилийн шилдэг 20 тоглогчийг HLTV байгууллага жил бүр тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн оны шилдгүүдийг албан ёсоор зарлах HLTV Awards 2025  ёслолын ажиллагаа 2026 оны нэгдүгээр сарын 10-нд Сербийн Белград хотод зохион байгуулагдах юм. Тэгвэл The MongolZ багийн тоглогч асан М.Азбаяр буюу Senzu HLTV-ийн 2025 оны шилдэг 20 тоглогчийн жагсаалтын 13 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Ингэснээр Senzu ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу 5-7 тэрбум төгрөгт хүрнэ хэмээн цахим спорт сонирхогчид болон судлаачид үзэж байна. Мөн 19 настай Senzu "CS2"-ын ТОП-20 жагсаалтад багтсан анхны Монгол тоглогч болсноороо онцгой амжилтын эзэн боллоо. Үүний зэрэгцээ “The MongolZ” багийн бусад тоглогч үлдсэн 11 байрны аль нэгт багтах боломжтой талаар фенүүдийн хүлээлт өндөр байгаа юм.

Үзсэн: 8810

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна