Монгол Улсын тогтвортой аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор “Жайка” Японы олон улсын ха
Монгол Улсын тогтвортой аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор “Жайка” Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлнэ.
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл нь 2026-2027 онд хэрэгжих юм. Төслийн хүрээнд загвар хоёр аймагт олон улсын стандартад нийцсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, тухайн бүс нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын нөөцийн талаарх ойлголт, үнэ цэнийг нэмэгдүүлж, орон нутгийн аялал жуулчлалын чиглэлээр жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, хүний нөөцийн сургалт, семинар үе шаттайгаар зохион байгуулах юм.
Үзсэн: 10461
Tweet