Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-01-2026
Монгол

Шинэ мэдээ

Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудад "одны зэрэглэл" тогтооно


Densmaa 2026-01-12 01:01

Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор одны зэрэглэл тогтоох журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

   “Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэлийг тогтоох, олгох, бууруулах, хүчингүй болгох болон уг үйл ажиллагааны хөлстэй холбоотой журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шинэчлэн баталлаа. Тус журам батлагдсанаар Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилт хангагдаж, зочлох үйлчилгээний байгууллагуудын ангилал, зэрэглэл тодорхой болж, олон улсын жишгийн дагуу үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах ба зэрэглэл тогтоолгосон байгууллагуудад төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, дэмжлэгт хамрагдах болон гадаадын хөрөнгө оруулалт татах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, тусгайлсан бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна. Монгол Улсад 2024 онд 809 мянга гаруй жуулчин зочилсон бол 2025 оны жилийн эцсийн байдлаар 850  мянган жуулчин иржээ. Жуулчдын урсгалыг 2019 онтой харьцуулахад 50 гаруй хувиар өссөн дүнтэй байна. Монгол Улсын Засгийн газар 2026 онд нэг сая жуулчдыг хүлээн авахаар төлөвлөж байна.

Үзсэн: 13259

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна