Нийслэлийн сурагчид “Сүү” хөтөлбөрт хамрагдана
Нийслэлийн ерөнхий боловсролын 186 мянган сурагч энэ оноос “Сүү” хөтөлбөрт хамрагдана
Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын кальци, Д амин дэмийн дутагдлыг нөхөх, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих, өсөлт хөгжил, суралцах чадварыг сайжруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд “СҮҮ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 8.6 тэрбум төгрөг баталжээ. Тус хөтөлбөрт 2024 онд 12 сургуулийн 18800, 2025 онд 13 сургуулийн 19400 орчим сурагчдыг өмнөх жилүүдэд хамруулж байсан юм.
Үзсэн: 13271
Tweet