"Чингис хаан" үндэсний музейн гадаад дахь үзэсгэлэн
Франц, Чех, Итал, Швейцарь зэрэг дэлхийн аравн гаруй томоохон музейд үзэсгэлэнгээ толилуулаад байна
"Чингис хаан” үндэсний музей “Чингис хаан: Дэлхийг хэрхэн өөрчилсөн нь үзэсгэлэнг Францын Нантын гүнгийн ордонд 2024 онд, Чингис хаан үзэсгэлэнг Чех Улсын Прага хотод 2025 оны 3-6 дугаар сард, “Монголчууд: хоёр цаг хугацаа” үзэсгэлэнг Швейцарын Цюрих хотод 2025 оны 10 дугаар сараас 2026 оны хоёрдугаар сар хүртэл, “Өндөр гэгээн Занабазар” үзэсгэлэнг Итали Улсын Ром, Туринд 2026 оны нэгдүгээр сарын 19-нөөс дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл цуврал үзэсгэлэнг гаргаж, Монгол Улсын түүх соёлыг одоогийн байдлаар 380 мянга гаруй хүнд таниулан сурталчлаад байгаа аж. Ташрамд сонирхуулахад, Бүгд Найрамдах Итали улсын Ром хотын Галерей Боргезе музейн барилга 1605-1621онд анх баригдсан бөгөөд барилгын доторх интерьер нь гайхамшигт уран зургууд болон уран баримлуудаар тохижуулсан, нийт 22 танхимтай Ром хотын төвөөс 2.78 км зайтай оршдог байна.
Үзсэн: 5705
Tweet