Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-01-2026
Монгол

Шинэ мэдээ

“Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн нээлтээ хийлээ


Densmaa 2026-01-21 11:01

Монгол Улсын Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэлтэй “Ногоон дарь эх” хүрэл цутгамал болон “Өндөр гэгээн Занабазар” хүрэл цутгамал зэрэг бүтээлийг дэлгэсэн байна

Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн хүрээнд Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг нээж Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун, Боргезе галерейн захирал Франческа Каппеллетти нар үг хэлэв. Монгол Улсын Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэлтэй “Ногоон дарь эх” хүрэл цутгамал болон “Өндөр гэгээн Занабазар” хүрэл цутгамал зэрэг бүтээлийг “Монголоос Барокко ертөнц рүү” сэдэвт үзэсгэлэнд дэлгэсэн байна. Тус үзэсгэлэнг энэ сарын 20-ны өдрөөс 2 дугаар сарын 22-ны өдөр хүртэл олны хүртээл болох юм. Мөн Турин хотын Дорно дахины урлагийн музейд  “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг 2 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 7-ны өдрүүдэд олон нийтэд толилуулна. Энэ өдөр “Чингис хаан” үндэсний музей болон Италийн Соёлын өвийн хүрээлэн хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурав.

Үзсэн: 6351

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна