Монгол банхар тэргүүн байр эзэллээ
“Мянган найз Дэмүүл” дуудлагатай хоёр настай эр банхар найман тэмцээнд оролцсоноос долоод нь группийн аварга, нэг тэмцээнд дэд байр эзэлж, мөн Филиппин улсын аварга болсон
Филиппиний Манила хотод зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах нохойн үзэсгэлэн тэмцээнд монгол банхар тэргүүн байр эзэллээ. Тодруулбал, “Мянган найз Дэмүүл” дуудлагатай хоёр настай эр банхар найман тэмцээнд оролцсоноос долоод нь группийн аварга, нэг тэмцээнд дэд байр эзэлж, мөн Филиппин улсын аварга болсон. Түүнээс гадна найман шоунаас долоод нь шалгарсан бөгөөд нэг шоунаас гуравдугаар байр эзэлжээ. Энэ удаагийн ААШТ-д 40 үүлдрийн 600 нохой өрсөлдсөн байна.
Үзсэн: 15
Tweet