“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр
Хөтөлбөрийн хүрээнд 1052 тэтгэлгийн эзэд АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Турк, Энэтхэг зэрэг 21 улсын их дээд сургуульд суралцаж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр сум, хороо бүрийн шилдэг сурагчдыг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан гадаадын шилдэг их, дээд сургуульд суралцах болзол хангахад нь чиглэн бэлтгэж байна. Хөтөлбөрийн хүрээнд 1052 тэтгэлгийн эзэд АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Япон, Солонгос, Унгар, Литва, Турк, Энэтхэг, Вьетнам, Лаос, Куба, Казакстан зэрэг 21 улсын шилдэг их сургуульд элсэж, эрдэм номдоо шамдан суралцаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хуудсаараа дамжуулан “Илгээлтийн эзэд суралцаж буй улс орныхоо хэл соёл, давуу тал, тэргүүн туршлагаас суралцан ирж орон нутагтаа түгээн дэлгэрүүлж, нутагшуулан, цаашид орон нутгаа суралцсан улстайгаа холбох дипломат харилцааны нэгэн гүүр болох учиртай” гэдгийг мэдээлэв.
Үзсэн: 18
Tweet