Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Грийн групп”-ийн үйл ажиллагаатай танилцав
“Грийн групп” өдгөө дэлхий даяар 150 гаруй компанитай хамтын ажиллагаа хөгжүүлж, олон улсын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт шинээр нэвтэрсэн сайн технологийг ашиглаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах хүрээнд “Грийн групп”-ийн гоймонгийн үйлдвэрт ажиллалаа. Тус групп нь “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгодог бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдан өдөрт 100 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий "Талын Монгол" брэндийн гоймонгийн бүрэн автомат үйлдвэрийг босгожээ. Мөн олон улсын стандарт хангасан үйлдвэрлэлийн байранд дэлхийн хүнсний салбарт мөрдөгддөг стандарт шаардлагыг ханган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, инновац шингээн хэрэглэгчдэд хүргэж буй аж. Монголын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг ахисан түвшинд гаргаж буй “Грийн групп” өдгөө дэлхий даяар 150 гаруй компанитай хамтын ажиллагаа хөгжүүлж, олон улсын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт шинээр нэвтэрсэн сайн технологийг дотоодын хэрэгцээ, онцлогт нийцүүлэн нэвтрүүлж байна.
Үзсэн: 664
Tweet