Энэ жилийн хамгийн их хүлээлт үүсгэсэн хувцас бол Монголын багийнх байв
2026 оны баг тамирчдын хувцаст Монголын уламжлалт дээл болон бусад уламжлалт хувцасны хэв маягуудыг шингээж өгчээ
2026 оны өвлийн Олимпод оролцох манай тамирчдын хувцас загвар, өнгө төрх, утга бэлгэдлээрээ загварын ертөнцийнхний анхаарлыг татаад байна. Нээлт, хаалтын ёслолын хувцас нь тамирчдыг хүйтнээс хамгаалаад зогсохгүй үндэснийх нь онцлог, хэв шинж, загварын "зөөлөн хүч"-ийг дэлхийн тавцанд илэрхийлэн харуулна. Энэ жилийн хамгийн их хүлээлт үүсгэсэн хувцас бол Монголын багийнх байв. 2024 оны Парисын Олимпын наадмын ёслолын хувцас олны анхаарлыг татаж, загвар сонирхогчдын дунд өндөр үнэлгээ авч байсан юм. Энэхүү загварыг Michel&Amazonka брэндийг үүсгэн байгуулагч эгч дүү дизайнер урлаж байв. 2026 оны баг тамирчдын хувцаст мөн Монголын уламжлалт дээл болон бусад уламжлалт хувцасны хэв маягуудыг шингээж өгчээ. Ингэхдээ “Гоёл Кашмер” компанийн загвар зохион бүтээгчид XIII-XV зууны Монголын эзэнт гүрний үеийн хувцаснаас санаа авч, бүхий л хэсэгт нь бэлгэдлийн утга агуулж урлав.
Үзсэн: 12
Tweet