Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-02-2026
Монгол

Шинэ мэдээ

Хэл бичгийн ухааны доктор Базарын Магсаржавыг А.С.Пушкиний медалиар шагнажээ


Densmaa 2026-02-06 12:02

Б.Магсаржав нь монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, эрхэлсэн ажлынхаа зэрэгцээ дэлхийн сонгодог зохиолчдын 1000 гаруй бүтээлийг орчуулан хүргэжээ

       ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний зарлигаар Монгол Улсын иргэн дуун хөрвүүлэгч, Хэл бичгийн ухааны доктор Базарын Магсаржавыг А.С.Пушкиний медалиар шагнажээ. Уг зарлигт “Орос хэл, соёлыг хадгалан хамгаалах, гадаад оронд түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан гавьяа, зүтгэлийн төлөө Монгол Улсын иргэн Базарын Магсаржавыг Пушкиний медалиар шагнасугай” гэжээ.  ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков Б.Магсаржавт шагналыг гардуулан баяр хүргэж, Монгол, Оросын ард түмний найрсаг харилцааг хөгжүүлж утга зохиолын орчуулгын уран бүтээлдээ өндөр амжилт гаргахыг хүсчээ. Б.Магсаржав нь монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй,  эрхэлсэн ажлынхаа зэрэгцээ дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлийг олон жилийн турш орчуулан нийтлүүлж монгол уншигчиддаа хүргэсэн, Оросын их яруу найрагч А.С.Пушкин, М.Ю.Лермонтов, Ф.Тютчев, А.Блок, И.Бунин, А.Ахматова нарын олон арван бүтээлийг монгол хэл рүү хөрвүүлсэн юм. Мөн У. Шекспир, Уолт Уитмен, Эдгар Аллан По, Федерико Гарсиа Лорка, Габриэль Мистраль, Ли Бай, Сү Дөнпо зэрэг яруу найрагчийн 1000 гаруй зохиолыг орчуулжээ. Тэрбээр МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагнал, утга зохиолын орчуулгын төлөө “Билигт гүүш” шагнал, Тайвань дахь Олон улсын урлаг, соёлын форумын алтан медалиар шагнуулж байжээ.

Үзсэн: 13

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна