Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-2026
Монгол

Шинэ мэдээ

“Distinguished Service Awards-2026” шагналын эзнээр тодров


Densmaa 2026-02-09 10:02

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн эрхлэгч С.Энхтуул нь 2009 оноос Улсын 1-р төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасагт нүдний эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байна

      БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгт болсон Ази-Номхон далайн Нүд судлалын академийн 41 дүгээр хуралдааны үеэр Монгол Улсад нүдний мэс заслын эмчилгээг хөгжүүлэх, сургалтын баазыг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн эрхлэгч С.Энхтуулд “Distinguished Service Awards-2026 шагнал олгожээ. Академийн гишүүн улс орнууд нүдний эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх үйлсэд хүчин зүтгэж хүндтэй хувь нэмэр оруулсан, тухайн салбартаа хошуучилж, манлайлж буй эмч нараа эл шагналд нэр дэвшүүлдэг бөгөөд Академийн Сонгон шалгаруулах тусгай хорооноос нэр дэвшигчдийн үйл ажиллагаатай танилцан, улмаар Академийн Зөвлөлд “нэг улсаас нэг хүн” гэх зарчмаар  өөрсдийн саналаа өргөн барьдаг  байна. С.Энхтуул эмч нь 2009 оноос Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасагт нүдний эмч, 2021 оноос тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаа. Тэрээр АНУ, Канад, Энэтхэг, Өмнөд Солонгос, БНХАУ-д мэргэжил, ур чадвараа дээшлүүлэн суралцаж Монгол Улсад нүдний торлог шилэнцрийн өвчний цогц оношилгоо, эмчилгээг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмэр оруулсан байна.

Үзсэн: 2919

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна