Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймгийн ингэний фермийн үйл ажиллагаатай танилцлаа


Densmaa 2026-02-09 11:02

“Солид партнерс групп компани” хэтийн зорилгоо монгол тэмээний сүүн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах, Монголын бренд бий болгох гэж тодорхойлжээ

      Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг анхны бөгөөд улсад ганцхан байдаг ингэний фермийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг фермийг “Солид партнерс групп” компани таван жилийн өмнө нээжээ. Нийт 225 тэмээтэй. Үүний 160 нь ингэ. Өнөөдрийн байдлаар 70 ингэ сааж, өдөрт 140-150 литр сүү авч байна. Нэг ингэнээс 2.5 литр сүү буюу бэлчээрийн тэмээнээс хоёр дахин их сүү авч байгаа аж. Зуны улиралд 4 хүртэл литр сүү авдаг гэж фермийн удирдлагууд танилцуулав. Ингэ саахдаа зориулалтын саалтуур ашигладаг учраас сүүний гарц нэмэгдэх, цаг хугацаа хэмнэх зэргээр бүтээмжийг өсгөжээ. Тус компани тараг, ундаа, хуурай сүү зэрэг нийт 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлдэг. Цаашид бүтээгдэхүүнээ экспортлох зорилт тавьжээ. Улсын хэмжээнд 60 мянган ингэ сааж, 4 мянга литр сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Гэхдээ үүний өмнө бүтээгдэхүүнийг дотооддоо таниулах, зах зээл бий болгох нь хамгийн чухал байгааг ярилаа. “Солид партнерс групп компани” хэтийн зорилгоо монгол тэмээний сүүн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах, Монголын бренд бий болгох гэж тодорхойлжээ.

Үзсэн: 3947

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна