Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-03-2026
Монгол

Шинэ мэдээ

“Амар мэнд-2026” сар шинийн үзэсгэлэн худалдаа Чойбалсан хотноо гарч байна


Densmaa 2026-02-11 12:02

Үзэмчин угсаатны нарийн хаваастай дээл, охидын бүсний бөөрөлж, толгойн гоёл, жилийн цай, дугтардаг цай, отрын цай, аавын баавар цай, шар тосонд царцаасан шар будаа зэрэг бүтээгдэхүүнээр оролцож байна

       “Амар мэнд-2026” сар шинийн үзэсгэлэн худалдаа "Эх оронч худалдан авалт хийе" уриан дор Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо ажиллаж байна. Тус худалдаанд хөдөөгийн арван сум, аймгийн төвийн үндэсний үйлдвэрлэл эрхлэгч 100 гаруй ААН, иргэн оролцож байна. Тухайлбал, монгол шар тос, цагаан өрөм багсарч хийсэн хэвийн боовыг захиалгаар хийж байгаа бол 28 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа “Дорнын алтан гутал” ХХК 4-5 төрлийн гутал дэлгэн тавьсан байна. Сар шинээр өмсөх арьсан бүс, гутлаа өөрийн хүссэн загвараар захиалж, худалдан авах боломжтой. Үзэсгэлэн худалдааны нэгэн өвөрмөц бүтээгдэхүүн бол үзэмчин брэнд. Үзэмчин угсаатны нарийн хаваастай дээл, охидын бүсний бөөрөлж, толгойн гоёл, жилийн цай, дугтардаг цай, отрын цай, аавын баавар цай, шар тосонд царцаасан шар будаа зэрэг бүтээгдэхүүнээрээ оролцож байна. 

Үзсэн: 1374

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна