Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дархан-Уул аймагт ажиллаж байна


Densmaa 2026-02-16 01:02

Ерөнхий сайд Г.Занданшатар улиран өнгөрч буй модон могой жилийн улсын аварга фермерээр шалгарсан "Дархан Халдун" ХХК-ийн "Сайхан" фермийн шагналыг гардууллаа

        Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дархан-Уул аймагт ажиллаж байна. Энэ үеэр улиран өнгөрч буй модон могой жилийн улсын аварга фермерээр шалгарсан "Дархан Халдун" ХХК-ийн "Сайхан" фермийн шагналыг гардууллаа. Сүүний үхрийн фермийн үүсгэн байгуулагч, захирал Балданы Батмөнх нь 2021 онд фермийн үйл ажиллагаагаа эхлүүлж, мах, сүүний хосолмол ашиг шимт симменталь үүлдрийн үхрийг сонгон өсгөж байна.  Тус ферм нь 2023 онд 60, 2024 онд 288, 2025 онд 291 толгой үхэр тоолуулж өсвөр үхрийн кластер фермийг хослуулан хөгжүүлэх зорилт тавьж, цаашид өсвөр үхэр болон мах бэлтгэлийн ферм болгон хөгжүүлэх үндсэн зорилгыг дэвшүүлжээ. Нэг үнээнээс 2023 онд 10-16 литр сүү сааж 18 тонн, 2024 онд ашиг шимийг нь нэмэгдүүлэн саалийн дундаж хэмжээг 17 литр болгон өсгөж 150 тонн, 2025 онд 236 тонн сүүг тус тус үйлдвэрт нийлүүлсэн байна. Мөн малын ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд үржил селекцийн ажилд голлон анхаарч 2025 онд үр хөврөл угааж, шилжүүлэн суулгах ажил амжилттай гүйцэтгэснээс гадна фермерийн үрийн санг үүсгэж, нийт 30 сая төгрөгийн өртөг бүхий 200 тун үр захиалан авч үрийн санг бүрдүүлжээ.

Үзсэн: 8671

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна