Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-2026
Монгол

Шинэ мэдээ

“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ


Densmaa 2026-02-16 01:02

“Монгол Улсын түүх 30 боть" нь Монголын бүхий л цаг үеийн түүхэнд хамгийн олон ботиор бичигдэж буй төрийн албаны түүх юм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар бүтээх “Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эрдэмтэн, доктор, зохиолчид батламжаа гардан авснаар албан ёсоор эхэллээ. Энэ тухай тус номын ерөнхий редактор, академич С.Чулуун “Монгол Улсын  түүх 30 боть нь Монголын бүхий л цаг үеийн түүхэнд хамгийн олон ботиор  бичигдэж буй төрийн албаны түүх юм. Монголын түүхийн туршид монголчууд өөрсдөө өөрсдийнхөө төрөөс захиалан бичсэн хамгийн олон боть гарна. Өнөөдөр бидний бүтээхээр зүтгэж буй Монгол Улсын  түүх 30 ботид орох бичсэн үг, өгүүлбэр бүр ирээдүйд Монголын түүхийн чиг баримжаа  үнэний мадаг болон үлдэх түүхэн хариуцлага юм. 2024 оны арваннэгдүгээр сард Их эзэн Чингис хааны мэндэлсний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын түүхийг 30 ботиор нэгтгэн бүтээх ажлыг эхлүүлсэн. Түүхийг 1934, 1950, 1954, 1968, 1984, 2003 онд үе шаттай бичиж хэвлүүлэхдээ мөн л ШУА дээр төвлөрүүлж ирсэн уламжлалтай. Учир нь сүүлийн 30 жилийн хугацаанд эрдэм шинжилгээний боловсон хүчний чадавх эрс сайжирч, судалгааны суурь бааз бэхжсэн. Монголчууд өөрсдийн түүхийг төрийн захиалгаар олон ботиор бүтээж ирсэн уламжлалтай. Манж Чин улсын үед хааны зарлигаар “Гадаад Монголын аймгуудын түүх” зэрэг олон боть бүтээл туурвисан бол Монгол Улсын Богд хааны зарлигаар 11 боть бүтээл хийж байв. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар 5 боть түүх хэвлэж, өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 30 боть түүх бүтээх ажил үргэлжилж байна” хэмээн ярилаа.

Үзсэн: 9929

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна