Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13,14-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Ерөөлч, магтаалч Ц.Соёл-Эрдэнийг хүлээн авч уулзан, төрийн хан хуурчаар үе залгамжлуулан томилжээ


Densmaa 2026-02-23 12:02

Төрийн хан хуурын бэлгэдэл нь Монгол Улсын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний соёлын дээд илэрхийлэл болж буй хөгжмийн зэмсэг

Гал морин жилийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нар төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд МУСТА, ерөөлч, магтаалч Ц.Соёл-Эрдэнийг хүлээн авч уулзан, төрийн хан хуурчаар үе залгамжлуулан томилжээ. Төрийн хан хуурч, МУСТА, ерөөлч, магтаалч Ц.Соёл-Эрдэнэ төр улс төвшин, түмэн олон амгалан жаргалтай байхыг бэлгэдэн “Морины явдал” аялгуу, “Төр түмэндээ өргөх айлтгал магтаал”-ыг эгшиглүүлжээ. Түүний аав Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Ардын жүжигчин Ц.Цэрэндорж 1992 оноос хойш Монгол төрийн хан хуурчаар ажилласан юм. Ардын жүжигчин, төрийн хан хуурч асан Ц.Цэрэндорж нь Монголын уламжлалт хөгжмийн нэрт төлөөлөгч, “Төрийн хан хуурч” хэмээх эрхэм цол хүртсэн авьяаслаг хуурч бөгөөд морин хуурын урлагийг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийн нэг. Хүү Ц.Соёл-Эрдэнэ аавынхаа эгэл авьяас, ур чадварыг уламжлан эзэмшсэн бөгөөд ийнхүү төрийн хан хуурч цолыг гал морин жилийн шинийн нэгэнд хүртлээ. Төрийн хан хуурын бэлгэдэл нь Монгол Улсын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний соёлын дээд илэрхийлэл болж буй хөгжмийн зэмсэг. Энгийн морин хуураас ялгаатай нь төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд эгшиглүүлдгээрээ онцлогтой. Үүний гол бэлгэдэл нь төрийн сүр хүч, тусгаар тогтнол, Монгол төрийн дархлаа, бат бэх оршихуй, эв нэгдлийг илэрхийлэхэд оршино. Энэ нь эзэн Чингис хааны үеэс уламжилж ирсэн Монгол төрт ёсны бэлгэдэл юм.

Үзсэн: 2580

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна