Дэлхийн хамгийн том монгол дээлийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна
Дэлхийн хамгийн том монгол дээлний өндөр 14 метр, өргөн нь 18 метр аж
Чингис хаан үндэсний музейд Цагаан сарын шинийн нэгний өдрөөс эхлэн дэлхийн хамгийн том монгол дээлийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Уг дээлийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас олдсон язгууртны торгон дээлийн эх загвараас сэдэвлэн "Батзүү" ХХК-ийн 50 гаран уран бүтээлч 2021 онд гурван сарын хугацаанд бүтээжээ. Энэхүү дээл нь Монголын өв соёлын сүр жавхланг дэлхийд таниулах бэлгэдэл бөгөөд нийт 500 метр даавуугаар урласан байна. Дэлхийн хамгийн том монгол дээлний өндөр 14 метр, өргөн нь 18 метр аж. Монгол урчуудын уламжлалт гар урлалын өв соёлыг шингээн, үндэсний хээ угалз, зээгт наамал, гар оёдлын нарийн технологиор даавуу, торго, савхи, алтан утас, олсоор шаглан урласан дээлийг Чингис хаан үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гуравдугаар сарын 1-нийг хүртэл дэлгэнэ.
Үзсэн: 1364
Tweet