Монголын каллиграфын “Шинэ цас” үзэсгэлэн гарч байна
Үзэсгэлэнд энэ жил Монгол, ОХУ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны 56 уран бүтээлчийн 70 гаруй бүтээл ирүүлснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулан үзэгч олноо толилуулж байна
Монголын каллиграфын урлагийн нэгдсэн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Шинэ цас” үзэсгэлэнг 19 дэх жилдээ Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд нээлээ. 2007 оноос каллиграфын их мастер Д.Баттөмөрийн санаачилгаар зохион байгуулж эхэлсэн тус үзэсгэлэн уран бичлэгийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг болохыг зохион байгуулагчид нь тодотгож байв. “Тус үзэсгэлэнд энэ жил Монгол, ОХУ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны 56 уран бүтээлчийн 70 гаруй бүтээл ирүүлснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулан үзэгч олноо толилуулж байна. “Мөнгөн гэрэгэ”-ний эзэн уран бүтээлч Ш.Гэрэлсайхан, энэ удаад “Чоно” хэмээх бүтээлээрээ оролцлоо. Бүтээлдээ ашигласан муутуу цаас маань нэлээн хувирамтгай, бэхийг ихээхэн уусган шингээх онцлогтой байсан. Тиймд хар бэхийг олон өнгийн туяа гарган уусгаж бичсэн. Ингэснээр дүрслэл нь цааснаас хөндийрч, илүү амьд, хөдөлгөөнтэй харагдаж буй юм гэв.
Үзсэн: 2584
Tweet