Цагаачлал, визийн бодлогыг хэлэлцэв
Монгол Улс, БНСУ-ын Цагаачлалын байгууллага хоорондын яриа хэлэлцээний механизм “Immigration dialogue”-ыг нэвтрүүлэхээр болов
Монгол Улс, БНСУ-ын цагаачлал, визийн бодлогын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, иргэдийн зорчих асуудлыг хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын консулын XII зөвлөлдөх уулзалтын хүрээнд хэлэлцэж байна. Монголын талаас БНСУ-ын визийн хянан шалгах явцыг хялбаршуулах, эрүүл мэндийн аяллын визийн нөхцөлийг хөнгөвчлөх, мөн хууль бусаар оршин суух зөрчлөөс сэргийлэхэд хамтран ажиллах санал тавьжээ. Монгол Улсын иргэд хүчин төгөлдөр визтэй ч хил дээрээс буцаж буй шалтгааныг судалж, хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааны уялдаа, мэдээлэл солилцоог сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулахыг онцолсон байна. Уулзалтын дүнд хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөнийг хууль ёсны, аюулгүй байдлаар дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр Монгол Улс, БНСУ-ын Цагаачлалын байгууллага хоорондын яриа хэлэлцээний механизм “Immigration dialogue”-ыг нэвтрүүлэхээр болов.
Үзсэн: 4074
Tweet