Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13,14-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Шагнал гардуулах ёслол Парис дахь ЭСЯ-нд боллоо


Densmaa 2026-02-27 12:02

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал асан Одри Азулей, Францын "Тахь" ТББ-ын ажилтан Камий Фавиэр, Себастиан Картон де Граммон, Флориан Друар нарыг "Найрамдал" медалиар шагнажээ

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын шинийн наймны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулах ёслол Парис дахь ЭСЯ-нд боллоо. Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг, байгаль хамгаалах, олон талт хамтын ажиллагааны салбарыг дэмжиж, Монгол–Францын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал асан Одри Азулей, Францын "Тахь" ТББ-ын ажилтан Камий Фавиэр, Себастиан Картон де Граммон, Флориан Друар нарыг "Найрамдал" медалиар шагнажээ.

Үзсэн: 4545

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна