Монгол Улсын Дэлхийн Энх тайвны индекс гарчээ
Монгол Улс бүс нутагтаа харьцангуй тогтвортой улс төрийн орчин, гадаад мөргөлдөөний түвшин бага, олон нийтийн аюулгүй байдал, хамгаалалтын үзүүлэлтүүд сайн зэрэг үнэлгээгээр эерэг дүн авсан байна
Монгол Улсын Дэлхийн Энх тайвны индекст эзлэх байр суурь сүүлийн арван жилийн хугацаанд хурдацтай сайжирч, шилдэг 50 улсын тоонд тогтмол багтах болсон байна. Тухайлбал, 2015 онд Монгол Улс 2.22 оноотойгоор эхний 42 дугаарт жагсаж байсан бол арван жилийн дараа оноо нь 1.71 болж сайжран, Ази тивдээ тавдугаарт, дэлхийн 163 орноос 37 дугаарт эрэмбэлэгджээ. Үзүүлэлтүүдэд гэмт хэргийн талаарх ойлголт, хүн амины хэрэг, дотоод мөргөлдөөний эрчим, зэвсгийн импорт, дотоод мөргөлдөөнөөс үүдэлтэй нас баралт, гадаад мөргөлдөөнд оролцсон байдал зэрэг багтдаг. Тайланд дурдсанаар Монгол Улс бүс нутагтаа харьцангуй тогтвортой улс төрийн орчин, гадаад мөргөлдөөний түвшин бага, олон нийтийн аюулгүй байдал, хамгаалалтын үзүүлэлтүүд сайн зэрэг үнэлгээгээр эерэг дүн авсан байна.
Үзсэн: 4666
Tweet