Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-03-2026
Монгол

Шинэ мэдээ

БНСУ-ын тэргүүлэгч Поско компанийн төлөөлөгчид монголд айлчлав


Densmaa 2026-02-27 12:02

Талууд судалгааны шатны хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан ашигтай урт хугацааны түншлэлийг хөгжүүлэхээр тохиролцов

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн удирдлагууд БНСУ-ын тэргүүлэгч Поско компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал Э.Анх-Амгалан, Төв Азийн бүсийн бизнесийн зөвлөх Ли Бок Ёонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр стратегийн хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцов. Тухайлбал хэрэгжүүлэхээр төлөвлөж буй гангийн үйлдвэрийн төслийн суурь болон нарийвчилсан судалгааны ажилд хамтран ажиллах, үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлэх боломжийг судлах асуудлыг онцлон хэлэлцэв. Мөн Поско компанийн төлөөлөгчид Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн шугам, үйл ажиллагаа болон Төмөртолгой уурхайн нөхцөл байдалтай танилцаж, түүхий эдийн нөөц, дэд бүтэц, цаашдын өргөтгөл шинэчлэлийн боломжийг судаллаа. Тус компани нь 1968 онд байгуулагдсан, БНСУ-ын хамгийн том ган үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд дэлхийн гангийн салбарт тэргүүлэгч компаниудын тоонд багтдаг аж. Цаашид талууд судалгааны шатны хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан ашигтай урт хугацааны түншлэлийг хөгжүүлэхээр тохиролцов.

Үзсэн: 5517

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна