Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13,14-03-2026
Монгол

Шинэ мэдээ

"Ice Alaska – World Ice Art Championship" тэмцээнд дэд байр эзлэв


Densmaa 2026-03-02 10:03

Энэхүү тэмцээн нь жил бүр тогтсон өдрийн дагуу эхэлж, 30-аас дээш орны 100 гаруй уран сийлбэрч оролцож, уралддаг онцлогтой

       АНУ-ын Аляска мужийн Фэйрбэнкс хотод болсон "Ice Alaska – World Ice Art Championship" мөсөн урлалын тэмцээнд Монголын баг амжилттай оролцож, дэд байрт шалгарлаа. Монголын уран сийлбэрчид “Everything is Waking Up” буюу байгаль дэлхийн сэргэлтийг илэрхийлсэн бүтээлээр өрсөлджээ. Багийг уран сийлбэрчин Ц.Батмөнх ахалж, багт Х.Алтанхүү, Д.Энхбат, Д.Мөнхтуул нар ажилласан байна. Энэхүү тэмцээн нь жил бүр тогтсон өдрийн дагуу эхэлж, 30-аас дээш орны 100 гаруй уран сийлбэрч оролцож,  уралддаг онцлогтой. Уг тэмцээнээр дамжуулж  мөсөн сийлбэрчид өөрийн улс орны өв соёлыг танилцуулдаг.  1990-ээд оноос эхлэлтэй энэхүү олон улсын наадамд Монголын уран сийлбэрчид сүүлийн 20 гаруй жилийн турш тус тэмцээнд тогтмол оролцож, өөрсдийн дахин давтагдашгүй арга барил, үндэсний хэв шинжийг шингээсэн бүтээлүүдээрээ дэлхийд танигдаад байна.

Үзсэн: 3016

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна