Бүх музей 3-р сарын нэгнээс эхлэн үнэ төлбөргүй үйлчилнэ
“Музейн нээлттэй өдрүүд-2026”-г энэ сарын 1-7-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж байна
Улаанбаатар хот, 21 аймгийн төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей 3-р сарын нэгнээс эхлэн байнгын үзүүллэгийн танхимаараа иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучууд болон гэр бүлийн гишүүдэд үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол, хамтын оролцоог дэмжих зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд-2026”-г энэ сарын 1-7-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Үзсэн: 3027
Tweet