Монголын эзэнт гүрний үед хамаарах шаазан эдлэл олджээ
Олдворуудын дунд дөрвөн сарвуутай луу, удвал цэцгээр хүрээлсэн галт шувууг дүрсэлсэн эдлэлүүд байжээ
XIV зууны үед хамаарах цагаан хөх шаазан эдлэл их хэмжээгээр тээвэрлэж явсан хөлөг онгоцны үлдэгдэл Сингапурын эрэг орчмоос олдсон нь Монголын эзэнт гүрний үед Хятадын гар урлалын түүхийг шинээр харуулж байгаа юм. Археологичид нийт 3.5 тонн орчим шавар хагархайг илрүүлснээс 136 кг нь Юань гүрний үеийн нарийн хийцтэй, цагаан хөх шаазан эдлэлүүдийнх байжээ. Хөлөг онгоцны их бие ихээхэн сүйдсэн байсан боловч Дундад зууны эхэн үед өргөн ашиглаж байсан Хятадын "жанк" төрлийн дарвуулт онгоц байсан гэж судлаачид үзэж байгаа ажээ. Олдворуудын дунд дөрвөн сарвуутай луу, удвал цэцгээр хүрээлсэн галт шувууг дүрсэлсэн эдлэлүүд байжээ. Ялангуяа нугас бүхий бадамлянхуа цэцэгтэй цөөрөмний дүрсэлсэн эдлэлүүд олдсон нь хөлөг онгоцны живсэн хугацааг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэхүү хээг Юань гүрний Тугтөмөр хаан зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулж ашиглахыг тушаасан байдаг ч түүний хаанчлал дууссаны дараа худалдааны зориулалтаар олноор үйлдвэрлэх болжээ.
Үзсэн: 514
Tweet