Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-2026
Монгол

Шинэ мэдээ

2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлав


Densmaa 2026-03-04 03:03

Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг нотолгоонд суурилан шинэчилж, хамтын ажиллагааг бодит үр дүнд чиглүүлэх нь чухал байгааг тэмдэглэлээ

      Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын санаачилгаар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлын талаар хэлэлцлээ. Энэ хүрээнд “Хувьсан өөрчлөгдөх Хөдөлмөр” форум арга хэмжээг МХАҮТ-тай хамтран зохион байгуулж,  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн нээлтээ хийлээ. Ерөнхий сайд Г.Занданшатар, Технологийн хөгжил, өөрчлөлт, автоматжуулалт нь хөдөлмөр эрхлэлтэд хүчтэй нөлөө үзүүлж байна. Хиймэл оюун, дэвшилтэт технологиуд нь зарим ажлын байрыг орлохын зэрэгцээ шинэ ур чадвар шаардаж байгаа нь насан туршийн сургалт, хөгжлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байгаа юм гээд хөдөлмөрийн зах зээлийн хурдацтай өөрчлөлтөд бэлэн байж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг нотолгоонд суурилан шинэчилж, хамтын ажиллагааг бодит үр дүнд чиглүүлэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Үзсэн: 81

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна