Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 11-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын жендэрийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд ахиж байгааг онцоллоо


Densmaa 2026-03-09 10:03

Дэлхийн эдийн засгийн форумын “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр Монгол Улс 2024 онд 85 дугаарт байсан бол 2025 онд 65 дугаарт эрэмбэлэгдэж, 20 байраар урагшилжээ

        Монгол Улсын жендэрийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд ахиж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн форумын “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр Монгол Улс 2024 онд 85 дугаарт байсан бол 2025 онд 65 дугаарт эрэмбэлэгдэж, 20 байраар урагшилжээ. Энэ үзүүлэлтээр Зүүн Ази, Номхон далайн бүсэд Монгол Улс тавдугаарт эрэмбэлэгдэж байна. Олон улсын парламентын холбооны судалгаагаар Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны үзүүлэлтээр өмнөх жилүүдээс 30 байр ахиж, 98 дугаарт эрэмбэлэгдсэн. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих зохицуулалтыг сонгуулийн хуульд үе шаттай тусгаж ирсний үр дүнд одоогийн парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсон. Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцооны түвшин эрэгтэйчүүдээс 16.2 хувиар бага байгаа нь анхаарах ёстой асуудал байгааг тэмдэглэв.

Үзсэн: 3280

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна