Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Hilton зочид буудлын салбарыг Монгол Улсад байгуулахаар болжээ


Densmaa 2026-03-16 12:03

Хотын төв хэсэгт, бизнесийн төв болсон дүүргийн зүрхэнд орших 55 давхар “Улаанбаатар Эко Тауэр”-т байрлах зочид буудал нь 2028 онд нээлтээ хийхээр төлөвлөж байна

       Дэлхийд нэр хүнд бүхий тансаг зэрэглэлийн үйлчилгээ бүхий Hilton зочид буудлын салбарыг Монгол Улсад байгуулахаар болжээ. 227 өрөөтэй, нийслэл хотын худалдаа, зочлох үйлчилгээ, дээд зэрэглэлийн амьдралын хэв маягийн шийдлүүдийг нэг дор цогцлоосон, олон зориулалттай байх юм. “Монгол Улсад Hilton-ий танигдсан, найдвартай, найрсаг зочломтгой үйлчилгээг хүргэхдээ бид бахархаж байна. Энэхүү нээлт нь өнөөгийн сонголт өндөртэй аялагчдад зориулсан, туршлага төвтэй, утга учиртай тансаг хэрэглээг бий болгох зорилгоор эзэмшигч түншүүдтэй хамтран ажиллах манай тууштай байдлыг харуулж байна” гэж онцоллоо. Хотын төв хэсэгт, бизнесийн төв болсон дүүргийн зүрхэнд орших 55 давхар “Улаанбаатар Эко Тауэр”-т байрлах зочид буудал нь 2028 онд нээлтээ хийхээр төлөвлөж байна. Мөн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас ойролцоогоор 13.5 км-ийн зайтай ажээ.

Үзсэн: 78

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна