Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Зэвсэгт хүчний “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна


Densmaa 2026-03-19 01:03

Батлан хамгаалах салбар иргэд, олон нийтэд зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Монгол Улсын Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Батлан хамгаалах салбар иргэд, олон нийтэд зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 3 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Нээлттэй хаалганы үеэр батлан хамгаалах салбарын байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулж, Зэвсэгт хүчний шинэчлэл, хүчин чадлыг илтгэх цэргийн зэвсэг, техник, тусгай зориулалтын автомашин болон орчин үеийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлж, цэргийн урлагийн тоглолт үзүүлж байна. Түүнчлэн Батлан хамгаалах салбарын байгууллагууд иргэдэд архивын лавлагаа гаргах, цэргийн үүрэгтний бүртгэл хийх,  Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үзлэг, зөвлөгөө, ҮБХИС-ийн элсэлтийн мэдээлэл өгч, Монгол цэргийн музейн ховор үзмэрүүдээ дэлгэж, Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооныхон спорт өдөрлөг зохион байгуулж байгаа юм. 

Монгол улсын ерөнхийлөгч 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил”, Батлан хамгаалах салбар “Хүн төвтэй хөгжлийн жил”  болгон зарлансантай холбогдуулан энэ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа олон нийтэд мөн танилцуулж байна. 

Энэхүү өдөрлөг нь Зэвсэгт хүчний түүхэн ойг тэмдэглэхээс гадна иргэдэд батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг танилцуулж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, олон нийттэй нээлттэй ойр ажиллах зорилготой юм.  

Үзсэн: 22

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна