Дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна
Монголын Зохиолчдын Эвлэл болон Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв хамтран “Нэг ертөнц” монгол уран бичлэгийн үзэсгэлэн, яруу найргийн уншлагыг зохион байгууллаа
Дэлхийн яруу найргийн өдрийг угтан, Монголын Зохиолчдын Эвлэл болон Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв хамтран “Нэг ертөнц” монгол уран бичлэгийн үзэсгэлэн, яруу найргийн уншлагыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Монголын нэрт 30 найрагчийн бүтээлийг тус төвийн сурагчид уран бүтээл болгон туурвиж, үзэгчдэд хүргэж буйгаараа онцлог юм. Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилиг ярихдаа, “Манай төв хүүхэд багачуудын дунд үндэснийхээ бичиг соёлыг сурталчлан таниулахад ихээхэн анхаарч анхан, дунд, гүнзгий гэсэн гурван түвшинд сургалт явуулдаг. Энэ удаа монголын сод болон авьяаслаг найрагчдын бүтээлүүдээс хүүхэд, залуучуудад таниулах, үндэснийхээ бичиг соёлыг сурталчлах зорилготой уг үзэсгэлэнг зохион байгуулж байна” гэсэн юм.
Үзсэн: 324
Tweet