Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-04-2026
Монгол

Шинэ мэдээ

“Аман өвөө дээдлэх сарын аян” өрнөж байна


Densmaa 2026-03-30 10:03

Ерөөл, магтаал, аман өвийг дэлгэрүүлэн хойч үедээ сурталчлан таниулж, өвлүүлснээр үндэсний тусгаар тогтнолын илэрхийлэл болсон эх хэлээ аварч үлдэнэ гэдгийг зохион байгуулагчид нь тодотгож байв

      Соёлын биет бус өв болох ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, оньсого, таавар, билиг дэмбэрлийн үгс, үлгэр домгийг ирээдүй хойчдоо өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилго дор “Аман өвөө дээдлэх сарын аян” өрнөж байна. Тус үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн 19 сумын хэмжээнд нэгэн зэрэг эхлүүлжээ. Аянаар байгууллага, иргэд, хамт олны дунд ерөөлч, магтаалчдыг бэлтгэх цахим сургалт, өвлөн уламжлагчдыг оролцуулсан уулзалт хэлэлцүүлэг, аман өвийн өдөрлөг зэрэг хийхээр төлөвлөөд байна. Орчин үед монгол хэлний үгсийн баялаг сан хумигдаж, зарим үгс мартагдаж байгааг судлаачид тогтоосон. Тиймээс ерөөл, магтаал, аман өвийг дэлгэрүүлэн хойч үедээ сурталчлан таниулж, өвлүүлснээр үндэсний тусгаар тогтнолын илэрхийлэл болсон эх хэлээ аварч үлдэнэ гэдгийг зохион байгуулагчид нь тодотгож байв. 

Үзсэн: 6059

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна