“Их говийн хаврын баяр-2026”-г Өмнөговь аймагт зохион байгууллаа
Хангай дэлхийгээ баясган ном хурж, тууль хайлж, ерөөлч магтаалчид ерөөлөө цэцлэж, оролцогчид сүү, цайны дээж, амуу будаагаа дээжлэн өргөлөө.
Ханш нээх өдрийг тохиолдуулан “Их говийн хаврын баяр-2026”-г Өмнөговь аймагт зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд уртын дуучид, морин хуурч хүүхдүүд нийт 200 гаруй уран бүтээлч оролцож, 600 гаруй иргэн үзэж сонирхжээ. Хангай дэлхийгээ баясган ном хурж, тууль хайлж, ерөөлч магтаалчид ерөөлөө цэцлэж, оролцогчид сүү, цайны дээж, амуу будаагаа дээжлэн өргөлөө. Ханш нээх өдөр нь байгаль дэлхий сэргэн амилж, амьтай бүхэн хөдөлгөөнд ордог хэмээн үзэж бие, сэтгэлээ ариун байлгаж, эв эеийг эрхэмлэн, байгаль дэлхийдээ өргөл өргөдөг уламжлалтай. Энэ өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун, намрын өнгийг тодорхойлдог билээ.
Үзсэн: 1646
Tweet