Шатрын олон улсын тэмцээн Хятадын Шанхай хотод нээлтээ хийлээ
Найм дахь удаагийн тэмцээнд 13 орны 2000-аас дээш чансаатай 40 гаруй тамирчин оролцож байна
ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын дунд зохион байгуулдаг багийн аварга шалгаруулах шатрын олон улсын тэмцээн Хятадын Шанхай хотод нээлтээ хийлээ. Найм дахь удаагийн тэмцээнд 13 орны 2000-аас дээш чансаатай 40 гаруй тамирчин оролцож байна. Монгол Улсаас шатрын их мастер С.Билгүүн, эмэгтэй их мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, Олон улсын мастер Э.Баасансүрэн нар оролцож байгаа юм. Тамирчдаас их мастер С.Билгүүн Хятадын Юу Янгуйг хожсон бол олон улсын мастер Э.Баасансүрэн Хятадын супер их мастер Дин Лиренд, их мастер Б.Мөнгөнтуул Жү Вэнжүнд ялагджээ. Харин хоёрдугаар өрөгт Шри Ланкийг 2.5:0.5-аар хожсон бол гурав дахь тавилд Казахстантай 1.5:1.5-аар тэнцэв. Өнөөдөр Тажикстан, Египетийн багтай тоглоно.
Үзсэн: 56
Tweet