Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2026
Монгол

Шинэ мэдээ

“Дэлхийн адуу"- ны өдрийг Монголд анх удаа тэмдэглэнэ


Densmaa 2026-04-13 11:04

Дэлхийн адууны өдөрт зориулсан 10 мянган морьтны жагсаалд Өмнөговь аймгаас 209 морьтон оролцуулахаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталсан. Энэ хүрээнд “Дэлхийн адууны өдөр-2026”-г ирэх 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж буй талаар санал солилцож, Дэлхийн адууны өдөрт зориулсан 10 мянган морьтны жагсаалд Өмнөговь аймгаас 209 морьтон оролцуулахаа илэрхийллээ. Мөн 1 дүгээр сарын 24-ний өдрийг “Тэмээний өдөр” болгон тэмдэглэх болсонтой холбогдуулан, 2027 онд “Түмэн тэмээний баяр”-ын 30 жилийн ойг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэнд уламжиллаа. Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Уламжлалт анагаах ухаан”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, цаашдын уялдаа холбоог бэхжүүлэхэд хамтарч ажиллахаар тохиролцлоо. 

Үзсэн: 3786

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна