Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Зүрх судасны өвчнийг багасгах үндэсний хэмжээний төсөл бодит ажил болж байна


Densmaa 2026-04-13 01:04

Сүүлийн 25 жилд Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн төслийн үр дүн, ололт амжилт, хамтын ажиллагааг өндрөөр үнэлжээ

Монгол Улсын хүн амын дунд зонхилох өвчин, нас барах гол шалтгааны нэг болоод буй зүрх судасны өвчнийг багасгах үндэсний хэмжээний төсөл бодит ажил болж байна. Люксембургийн Их Гүнт Улсын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид Улсын Гуравдугаар төв эмнэлэгт зочилж, “Зүрх судасны үндэсний төв” байгуулах төслийн явцтай танилцсан юм. Энэ үеэрээ зүрх судасны тусламж үйлчилгээний хөгжил, сүүлийн 25 жилд Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн төслийн үр дүн, ололт амжилт, хамтын ажиллагааг өндрөөр үнэлжээ. Монгол Улс, Люксембургийн хамтын ажиллагааны хүрээнд 2001 оноос 5 үе шаттай хэрэгжүүлж буй энэ төсөл нь зүрх судлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон улсын түвшинд хүргэхэд чухал нөлөө үзүүлж байгааг онцоллоо.  Төсөлд 21 аймаг, 9 дүүргийг хамруулсан бол тав дахь шат болох Үндэсний төвийг байгуулах юм. Цаашид 2025-2029 онд 120 ортой, орчин үеийн иж бүрэн “Зүрх судасны үндэсний төв” байгуулснаар оношилгоо, мэс засал, яаралтай тусламж, сэргээн засах эмчилгээг нэг дор төвлөрүүлсэн цогц үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх ажээ.

Үзсэн: 3466

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна