Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Франц Улсын Лион хотноо болсон “Нэг эрүүл мэнд” дээд түвшний уулзалтад оролцлоо


Densmaa 2026-04-15 12:04

Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макронтой уулзаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа

Бүгд Найрамдах Франц Улсын Лион хотноо болсон “Нэг эрүүл мэнд” дээд түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг төлөөлөн түүний Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр оролцлоо. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан уулзалт нь хүн, амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэнд харилцан уялдаатай болохыг онцлон, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийг цогц байдлаар авч үзэж буйгаараа онцлогтой юм. Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макронтой уулзаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа. Мөн Ерөнхийлөгчийн харилцан хийсэн айлчлалуудын мөрөөр хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэрэгжилт амжилттай хэрэгжиж байгаа талаар ярилцав. Түүнчлэн Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотоллоо.

Үзсэн: 4089

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна