Түүхийн ховор олдворуудыг хамгаалах, хууль бусаар хил дамнасан эд зүйлсийг эх оронд эргүүлэн авчрана
Ажлын хэсэг Монгол Улсаас хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудын хадгалалт, хамгаалалтын төлөв байдлыг нарийвчлан үнэлж, мэргэжлийн түвшинд бүртгэлжүүлэн баримтжуулав
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Монгол Улсын соёлын үнэт өв, түүхийн ховор олдворуудыг хамгаалах, хууль бусаар хил дамнасан эд зүйлсийг эх оронд нь эргүүлэн татах чиглэлээр тасралтгүй, арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо албан томилолтоор ажиллаа. Ажлын хэсэг Монгол Улсаас хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудын хадгалалт, хамгаалалтын төлөв байдлыг нарийвчлан үнэлж, мэргэжлийн түвшинд бүртгэлжүүлэн баримтжуулав. Мөн БНФУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, олдворуудыг албан ёсоор хүлээн авах, тээвэрлэхтэй холбоотой хууль эрх зүйн орчин болон зохион байгуулалтын асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж, шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газар болон ССАЖЗЯ-наас дэлхийн өнцөг булан бүрд буй соёлын үнэт өвөө эрэлхийлэн олж тогтоох, хамгаалах, соёлын өвийн эсрэг хууль бус худалдааг таслан зогсоох чиглэлд олон улсын түвшинд идэвхтэй, тууштай ажиллаж байгаагийн нэгэн бодит илрэл нь энэхүү үйл ажиллагаа болж байна.
Үзсэн: 531
Tweet