Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-04-2026
Монгол

Шинэ мэдээ

“Монголчуудын үсэг бичгийн товчоон” номын нээлт болов


Densmaa 2026-04-22 11:04

Монголын төдийгүй гадаадын судлаачдын бичсэн ном зохиолыг хамруулахын сацуу сүүлд гарсан судалгааны үр дүнг багтаасан байна

Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ц.Шагдарсүрэнгийн “Монголчуудын үсэг бичгийн товчоон”, “Монголчуудын утга соёлын товчоон” номын нээлт МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо. “Монголчуудын үсэг бичгийн товчоон” хэмээх бүтээлийг  1981 онд анх хэвлэж, II хэвлэл нь 2001 онд уншигчдын хүртээл болж байв. Уг хэвлэлд монгол туургатны хэрэглэж ирсэн бичгийг үсэг зүй болон нийгмийн эрх хэмжээний хүрээнд өмнөх эхэд ороогүй буюу харьцангуй сүүл үед тулгар олдсон баримт сурвалж, олон эрдэмтний судалгааны шинэ үр дүнг нэмж тусгажээ. Харин “Монголчуудын утга соёлын товчоон”-ыг  1991 онд анх хэвлэж, 2003 онд II хэвлэл нь уншигчдын хүртээл болсон байна. Гуравдугаар хэвлэлд дэлхийн монгол судлалд ойртуулахыг эрмэлзсэн, Монголын төдийгүй гадаадын судлаачдын бичсэн ном зохиолыг хамруулахын сацуу сүүлд гарсан судалгааны үр дүнг багтаасан байна. 

Үзсэн: 497

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна