Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24,25-04-2026
Монгол

Шинэ мэдээ

“Монголын өдөр” арга хэмжээг Варшавт зохион байгууллаа


Densmaa 2026-04-23 03:04

БНПУ-ын нийслэл Варшав хотын ХАА-н их сургууль дээр Монголыг сурталчлах өдөрлөг боллоо

    Монголын соёл уламжлал, хүнс, урлагийг Польшийн олон нийтэд танилцуулах зорилготой энэхүү өдөрлөгийн үеэр Монгол орны тухай баримтат кино болон “Inspiring Mongolia” уран сайхны киног толилуулж, Монголын уламжлалт цагаан идээний танилцуулга, амталгааг зохион байгуулжээ. Мөн морин хуур, шанз хөгжмийн аялгуу болон уртын дуугаар үндэсний урлагийн тоглолт толилуулж, Монголын соёлын өвийг суталчилсан байна.
 
    Арга хэмжээний хүрээнд доктор, профессор С. Базаррагчаа “Монгол сүүн бүтээгдэхүүн ба нүүдэлчдийн соёл дахь ач холбогдол” сэдвээр илтгэл тавьж, уламжлалт хүнсний соёлын үнэ цэн, онцлогийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр танилцуулсан нь Польшийн оюутан судлаачдын анхаарлыг татсан байна. Мөн Монгол орны байгаль, түүх, соёлын өвийг олон нийтэд сурталчлах зорилготой “Үзэсгэлэнт Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ.
Өдөрлөгийн нээлтэд Варшавын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Хүнсний технологийн факультетийн декан, доктор (Dr hab.), профессор Рафаł Волосяк болон Монгол Улсын Өргөмжит Ерөнхий Консул Ц.Уртансан нар оролцож, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн байна.
 
 
Энэхүү арга хэмжээ нь Монголын соёл, хүнс, урлагийг олон улсад сурталчилж, Монгол–Польшийн хамтын ажиллагааг шинжлэх ухаан, боловсрол, соёлын түвшинд шинэ шатанд гаргахад чухал үйл явдал боллоо гэж өдөрлөгт оролцогчид үнэлсэн байна.

Үзсэн: 857

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна