Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2026
Монгол

Шинэ мэдээ

“Европын өдөрлөг-2026” үйл ажиллагаа Дархан-Уул аймагт болно


Densmaa 2026-04-29 12:04

Европын холбооны гишүүн улсуудтай харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг онцлов

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улс болон Европын Холбооны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын боломж, цаашид анхаарах шаардлагатай асуудлын хүрээнд санал солилцов. Ерөнхий сайд Н.Учрал Европын холбооны гишүүн улсуудтай харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг онцолж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эдийн засгийг идэвхжүүлэх, бизнесийн орчныг дэмжих зорилтыг Засгийн газар хэрэгжүүлж буйг онцлов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Талуудын 17 дугаар бага хуралд Европын холбооны өндөр түвшний төлөөлөгчийг оролцуулах урилга илгээснийг Ерөнхий сайд онцлоод, тус хурал ногоон хөгжлийн салбарт хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал талбар болно гэлээ. Европын Холбооны Элчин сайд Ина Марчюлёните Европын улс орнууд Монгол Улсад хөрөнгө оруулах, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол өндөр байгааг илэрхийлээд “Европын өдөрлөг-2026” үйл ажиллагаа Дархан-Уул аймагт ирэх сарын 23-нд болох гэж байгааг дурдаж, өдөрлөг энэ жил анх удаа орон нутагт зохион байгуулагдах гэж байгааг онцоллоо.  

Үзсэн: 489

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна