Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2026
Монгол

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС болон ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа


Densmaa 2026-05-06 12:05

Их сургуулиуд оролцогч бус, бодлого, судалгаа, инновацын манлайлагч болон ажиллаж байгааг тэмдэглэв

      Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд боловсролын ууган байгууллага МУИС болон ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа. Олон мянган боловсон хүчин бэлтгэж, ирээдүй хойч үеэ дэлхий дахины хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахуйц эрдэм боловсролтой болгохын төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн багш, ажилтнуудад Ерөнхийлөгч талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд нь амжилт хүсэн ерөөлөө. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”  тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 орны их сургуульд 1,000 гаруй оюутан суралцаж байна. Эдгээр залуус төгсөж ирээд ерөнхий болон дээд боловсролын байгууллагууд, бусад салбарт эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүд, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг бодит ажил болгохын төлөө хамтын ажиллагааг өргөжүүлж, их сургуулиуд  оролцогч бус, бодлого, судалгаа, инновацын манлайлагч болон ажиллаж байгааг тэмдэглэв. Ерөнхийлөгч 2021 онд зарлиг гарган, Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад сурагчдыг оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлж, урамшуулж байхыг Засгийн газарт чиглэл болгосон. Үүний дүнд сурагч хүүхдүүд сүүлийн таван жилд олон улсын олимпиадуудаас 104 медаль хүртэн, хэдэн арван шагналт байр эзэлж, урамшууллаа аваад байна.

Үзсэн: 251

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна