Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-05-2026
Монгол

Шинэ мэдээ

Герман-Монголын соёлын өдрүүд эхэллээ


Densmaa 2026-05-11 12:05

ХХ зууны Монголын соёл, тэр дундаа тайзны урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт сэхээтэн, уран бүтээлчид Д.Нацагдорж, Д.Намдаг, Л.Намхайцэрэн нарын өв бүтээлд тулгуурлан зохион байгуулж буй

Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Ц.Ган-Эрдэнийн “Мөнх тэнгэрт” бие даасан үзэсгэлэнгээр Герман-Монголын соёлын өдрүүд эхэллээ. Энэхүү үзэсгэлэнд уран бүтээлчийн тосон зураг, бага хэмжээний бүтээл болон график төрлийн нийт 26 бүтээлийг дэлгэн үзүүлж байна. “Чингис хаан” үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд тус үзэсгэлэнг нээх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, “Энэ жил Монгол, Герман улс соёл, боловсролын салбарт хамтын ажиллагаа эхлүүлсний 100 жилийн ойг тэмдэглэж байна. Яг нэгэн зууны өмнө их зохиолч Д.Нацагдорж тэргүүтэй Монголын анхны оюутнууд Герман, Франц улс руу суралцахаар явж байсан түүхтэй. Өнөөдөр Монгол, Германы харилцаа стратегийн түвшинд хүрч, соёл урлаг, утга зохиол, дүрслэх урлаг, хөгжмийн салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлж байна. Зуун жилийн өмнө тавигдсан энэхүү суурь нь өнөөдөр ч уран бүтээлчид, сэхээтнүүд болон ард иргэдийн соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна” хэмээн онцоллоо. Мөн тухайн үеийн төр засгийн алсын хараатай бодлогын хүрээнд өрнөдийн орнууд, тэр дундаа Герман улс руу 30 гаруй шилдэг залууг суралцуулахаар илгээж, монголын ирээдүйн сэхээтэн, соён гэгээрүүлэгчдийн суурийг бэлтгэсэн түүхтэй. Түүнчлэн Германы соёлын өдрүүдийг ХХ зууны Монголын соёл, тэр дундаа тайзны урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт сэхээтэн, уран бүтээлчид Д.Нацагдорж, Д.Намдаг, Л.Намхайцэрэн нарын өв бүтээлд тулгуурлан зохион байгуулж буйгаараа онцлогтойгэв. 

Үзсэн: 10525

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна