“Эрдэнэ Зуу хийдийн Алтан суварга болон сүм хийдийн цогцолборыг хамгаалах” төсөл хэрэгжинэ
2028 оны тавдугаар сард дуусгавар болохоор төлөвлөгдөж буй энэхүү төслөөр Эрдэнэ Зуу хийдийн амин сүнс болох Алтан суваргыг сэргээн засварлана
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанганаар ахлуулсан Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны төлөөгчид Монголын Урлагийн зөвлөл, Дэлхийн хөшөө дурсгалын сан, Эрдэнэ Зуу хийдийн төлөөлөгчидтэй хамтран “Эрдэнэ Зуу хийдийн Алтан суварга болон сүм хийдийн цогцолборыг хамгаалах” хоёр жилийн төслийн нээлт хийлээ. АНУ-ын Төрийн департаментын Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангаас санхүүжүүлэх энэхүү санаачилга нь Монгол Улсын соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, энэ талаарх чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэж байна. 2028 оны тавдугаар сард дуусгавар болохоор төлөвлөгдөж буй энэхүү төслөөр Эрдэнэ Зуу хийдийн амин сүнс болох Алтан суваргыг сэргээн засварлах юм.
Үзсэн: 412
Tweet