“Монгол-Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагааны семинар 2026” болж байна
Япон улсын эмч, судлаач, мэргэжилтнүүд дэлхий нийтийн анагаах ухаанд нэвтэрч буй сүүлийн үеийн технологи, эмчилгээний чиг хандлага, судалгааны үр дүнг танилцуулав
“Монгол-Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагааны семинар 2026” үйл ажиллагаа Монгол-Японы төвд боллоо. Семинарт япон улсын эмч, судлаач, мэргэжилтнүүд оролцож, дэлхий нийтийн анагаах ухаанд нэвтэрч буй сүүлийн үеийн технологи, эмчилгээний чиг хандлага, судалгааны үр дүнг танилцуулав. Мөн эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, эмнэлгийн байгууллагууд, гоо сайхны салбарын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон салбарын төлөөллүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм. Японы “Кономити” компанийн хэлтсийн дарга Танигава Марико "Энэ удаад Япон улсын хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, зөвлөгөө, хэлэлцүүлэг хийхээр хүрэлцэн ирсэн. Мөн Японы эмч нарын багийг бүрдүүлэн “Монгол, Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Энэ нь цаашид хоёр улсын эмч, мэргэжилтнүүд болон эрүүл мэндийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох, шинэ технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагааг нэг алхам урагшлуулах чухал эхлэл болно гэж үзэж байна. Япон улс хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчний арвин туршлагатай учраас Монгол Улстай хувийн хэвшлийн түвшинд хамтран ажиллах сонирхолтой бий. Цаашдаа тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой байгаа” гэв.
Үзсэн: 1061
Tweet