“Чингис хаан” дурсгалын зоос гаргалаа
Баримлын эх загварыг үндэслэн “Чингис хаан” дурсгалын зоосыг нийт зургаан төрлөөр үйлдвэрлэж, өнөөдрөөс худалдаанд гаргалаа
“Их Эзэн Чингис хаан” алтадсан хүрэл баримлыг “Чингис хаан” үндэсний музейн Их хааны өргөөнд хүндэтгэлтэйгээр залан, 2025 оны өвлийн эхэн сарын шинийн нэгний өдрөөс эхлэн олон нийтэд үзүүлэн таниулж, сурталчлан ажиллаж байна. “Их Эзэн Чингис хаан” алтадсан хүрэл баримлын эх загвар, эх баримлыг Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болд Монгол Улсад анх удаа 3D технологи ашиглан урлан бүтээж, Италийн Тоскана мужийн Флоренци хотод хүрэл баримлыг үйлдвэрлэсэн бөгөөд баримлын уран сайхны гүйцэтгэл, цутгалт, өнгөлгөө, угсралтын ажилд зохиогчийн хяналт тавин хамтран ажилласан. “Их Эзэн Чингис хаан”-ы баримал нь 7 метр өндөртэй бөгөөд суурийг нь Италийн алдарт карарра гантиг чулуугаар урласан. Баримлын эх загварыг үндэслэн “Чингис хаан” дурсгалын зоосыг нийт зургаан төрлөөр үйлдвэрлэж, өнөөдрөөс худалдаанд гаргалаа. Монголбанкны дурсгалын зоосыг жил бүр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан үйлдвэрлэж, цуглуулга, бэлэг дурсгалд зориулан худалдаанд гаргаж байна.
Үзсэн: 1957
Tweet